Thursday, July 26, 2007

Гадаад Хэл сурах арга чаргаас хагас хугасыг тавив

Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй.
Ингэхийн тулд,

1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
2. Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
3. Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна. Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.

Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.

Хэдэн үгээр ярьж болох вэ?
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70 хувь, 1000 үгтэй байхад 80,5 хувь, 2000 үгтэй байхад 86 хувь, 3000 үгтэй байхад 90 хувь, 5000 үгтэй байхад 93.5 хувь, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.


хөөрхөнөөс.

Tuesday, July 24, 2007

Амьдралын гурван чухал

Хэзээ ч буцааж болдоггүй амьдралын 3 зүйлс:
1. Үг хэл
2. Боломж бололцоо
3. Цаг хугацаа

Алдаж болохгүй амьдралын 3 зүйлс:
1. Эв найрамдал
2. Итгэл үнэмшил
3. Үнэнч сэтгэл

Хэзээ ч итгэлтэй байдаггүй амьдралын 3 зүйлс:
1. Хүсэл мөрөөдөл
2. Чин сэтгэл
3. Амжилт боломж

Хүнийг устгаж чадах амьдралын 3 зүйлс:
1. Шунал сэтгэл
2. Бахархал омгорхол
3. Уур бухимдал

Хамгийн үнэ цэнэтэй амьдралын 3 зүйлс:
1. Хайр сэтгэл
2. Хувийн хүндэтгэл
3. Найз нөхөд


Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо.
Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4.
Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5.
Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Y
гүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7.
Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8.
Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9.
Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10.
Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11.
Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Y
нэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13.
Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14.
Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15.
Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16.
Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17.
Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18.
Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19.
Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20.
Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21.
Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22.
Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23.
Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал

24.
Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25.
Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.


Monday, July 16, 2007

Strength and Tenacity. The Success Daily.

"In the realm of ideas, everything depends on enthusiasm; in the real world, all rests on perseverance."
-- Johann von Goethe

Tuesday, July 10, 2007

Hihi hehe

Before Marriage - - -

He: Yes. At last. It was so hard to wait.

She: Do you want me to leave?

He: NO! Don't even think about it.

She: Do you love me?

He: Of course! Over and over!

She: Have you ever cheated on me?

He: NO! Why are you even asking?

She: Will you kiss me?

He: Every chance I get!

She: Will you hit me?

He: Are you crazy! I'm not that kind of person!

She: Can I trust you?

He: Yes.


She: Darling!

After marriage - - - simply read from bottom to top.

Saturday, July 7, 2007

Benjamin Franklin's Secret To Success. The Success Daily.

"The secret of success is constancy to purpose"
--Benjamin Franklin

Tuesday, July 3, 2007

Move Forward. The Success Daily.

"If you run into a brick wall, dig under it, go above it, or go around it--but don't give up. Either you have to find a way or make one!"
--
Payal Tak

Nothing's Impossible. The Success Daily.

"All things are possible until they are proved impossible--and even the impossible may only be so as of now."
--
Pearl S. Buck