Thursday, August 23, 2007

Алтаар хийсэн Ipod shuffle


Бусдаас ялгарах сонирхолтой хүмүүсийн хүсэлд нийцүүлэн 18 кратын алтан Ipod shuffle гарчээ. Энэхүү алтан Ipod shuffle-ийг Германы Хехоо компани үйлдвэрлэн гаргасан бөгөөд бүтээгдэхүүн нэг бүрийн үнэ 14,000 EUR/19,310 ам.д/-оор тогтоожээ. Мөн өөрийн алтан Ipod shuffle дээрээ алмазан шигтгээ суулгахыг хүсвэл тус компанид хандахад л болно гэнэ.

Дэлхийн тэргүүн баян хэн бэ?


Эртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгодог Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Карлос Слим Хел нь 1940.1.28 нд Мексикийн нийслэл Леваны цагаачийн гэрт төржээ. Тэрээр 2007 оны 7-р сараас дэлхийн хамгийн баян хүнд тооцогдох болсон байна.Түүний бизнессийн гол чиглэл нь харилцаа холбоо бөгөөд Мексик, Латин Америкийн харилцаа, холбооны зах зээлд тэргүүлэгч Telefones de Mexico/telmex/, Telcel, and America Mоvil зэрэг 30 гаруй компаниудыг эзэмшдэг байна. Үүгээр ч зогсохгүй худалдаа, банк санхүү, автомашин, компьютер гээд маш олон бизнесийн хувьцаа эзэмшигч юм. Түүний хөрөнгө 2005 оноос 2007 оны хооронд 18 тэрбумаар өсөж 67,9 тэрбум долларт хүрсэнээр 15 жилийн турш дэлхйин хамгийн баян хүн байсан Microsoft компанийн үүсгэн байгуулагч Bill Gates-ийг гүйцэжээ. Мексик орон нь дэлхийн 12 дахь том орноор тооцогддог
боловч ядуурлын түвшин өндөр/нийт хүн амын 27,9 хувь/, баян хоосоны ялгаа их байдаг байна. Тус орны ҮНБ-н 840 тэрбум ам.д байдаг бөгөөд Carlos Slim энэ орны ҮНБ-ний 8 хувтай тэнцэхүйц хөрөнгөтэй.Түүний жилийн орлого нь Мексикийн улсын төсвийн 25 хувьтай тэнцэх ба үнэт цаасны зах зээлийн 40 хувийг Carlos Slim эзэмшдэг байна. Түүний Тelmex компани нь Мексикийн харилцаа холбооны салбарын 90 хувийг өөрийн хяналтад байлгадаг бөгөөд тус улс нь харилцаа холбооны тал дээр хамгийн өндөр өртөгтөй 30 орны нэгд тооцогддог. Үүний гол шалтгаан нь Мексикчүүд Тelmex-ээс өөр сонголтгүй байгаад юм.
Бусад баякагаар хэн шалгарваа ингэвэл:

2. Bill Gates $59.2 billion
3. Lawrence Ellison $21.5 billion
Company: Oracle
4. Paul Allen $18.0 billion
Company: Microsoft
5,6. Sergey Brin & Larry Page $16.6 billion (each)
Company: Google
7. Michael Dell $15.8 billion
Company: Dell
8. Steven Ballmer $15.0 billion
Company: Microsoft
9. Naguib Sawiris $10.0 billion
Company: Orascom Telecom Holding
10. Sunil Mittal $9.5 billion
Company: Bharti Telecom

Sunday, August 19, 2007

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Б.Явуухулан


Далай ламын мянганы сургааль

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай

8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .

10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .

13. Газар дэлхийтэй эелдэг харьц

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана

16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой


Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за !

Sunday, August 5, 2007

Гоё сонжоо....

1. Уул
2. Монгол гэр
3. Авдар
4. Гол
5. Зам
6. Нар
7. Машин
8. Хонь. Эдгээрийг цагаан цаасан дээр зур

Одоо зурсан зургаа сайн аж. Ингээд дүрслэл бүрийг хэрхэн зурсан байдлаар нь чиний занг тодорхойлно.

1. Уул чинь шовх оройтой байвал чи маш зоригтой юм. Хэрэв мохой оройтой байх юм бол хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна.

2. Зурсан гэрийн чинь хаалга дэлгээстэй, яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангүй юм байна. Хэрэв энэ бүгдийг чи зураагүй бол ганцаардмал зожиг зантай байж таарах нь.

3. Авдараа цоожтой зурсан бол чи их харамч ааштай. Харин авдарны чинь хаалга нь дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна.

4. Гол нь гэрээсээ хол байх юм бол чи ажилсаг, ойр байх юм бол их залхуу.

5. Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээлллээс их хоцордог болхи юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ажээ.

6. Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг , бүтэн байвал эсэргээрээ. Таваас доош цацрагтай бол маш их ганцаардмал байдаг. Цацраг нь 5-9 ын хооронд байвал нэг их найз нөхөдгүй. Харин 9-өөс дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ.

7. Ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин олон хонь зурсан бол, хот дүүрэн хонь зурсан бол маш ажилсаг.

8. Мөн машин нь зам дээрээ явж байвал Тэр хүн маш их эмх цэгцтэй хүн ажээ.