Tuesday, September 25, 2007

Нэр: Монгол
Киноны нэр: Mongol
Гарсан он: 2007
Жанр: Драма, түүхэн
Режиссер: Сергей Бодров
Дүрүүдэд: Алия, Теген Ао, Таданобу Асано, Йинг Бай, Хулан Чулуун, Бао Ди, Баярцецег Ердэнэбат, Ден Ба Те Эр, Ю Эр, Сай Хин Га

Киноны талаар:
Бодровийн сэтгэгдлээс-
Тэрээр уг кинонд том болсон Чингэс хааны талаар гаргахыг эрмэлзсэн бөгөөд кино монголын нэгэн том хааныг алсанаар эхэлдэг. Чингэс хаан бол бөө, бусад шашныг хүлээн зөвшөөрдөг хүн байжээ. Ямарч байлдан дагуулагч бусад шашин шүтлэгт түүн шиг хүлээцтэй хандаж байгаагүй. Хүнийг тарчлаан зовоохыг хориглосон, Монголчууд хүн алж, цаазалдаг байсан гэхдээ тарчлаадаггүй байсан. Чингэс хааны ууган хүү нь өөрийнх нь биш байсан бөгөөд түүхэнд ингэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Эхнэрийг нь хулгайлсан шүү дээ/Бөртэ-г/, Монголчууд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Лев Гумилевийн бичсэнээр бол Чингэс хаан 10-д жил олзонд байсан. Ингээд бодохоор 2 дахь хүү нь ч өөрийнх нь биш байх, өөр хүний хүүхэд хятад хүний хүүхэд ч байж магадгүй. Үүнийгээ би кинондоо өгүүлсэн бөгөөд Монголчууд эсэргүүцсэн. Монголчууд үүнээс их айсан.Тэд бүр тусгай албанд гомдол гаргасан гэжээ. Мөн Чингэс бол Монголчуудын хувьд маш том хүн бурхан, харин оросуудын хувьд дайсан байсан,энэ нь л их сонирхолтой. Ямарч орос хүний үндэс угсааг нарийвчлан судлахад татар, Монгол цус заавал байдаг ингэжээ.

Уг кино нь нэлээд үнэтэй бүтсэн бөгөөд /20. млн доллар/, Бодров ч холливудад нэрд гараад байгаа гэнэ. Япончуудын хийсэн Чингэс хаан кинонд бас Бөртэ хатаныг нь хулгайлсан бөгөөд жирэмсэн болсон байхад нь Чингэс хаан олж авдаг, өөрийнх нь хүүхэд биш учраас дургүйцлээ илэрхийлэн Зэв гэж нэрлэдэг. Ер нь Монголчуудад Япончуудын гаргасан Чингэс нэг их таалагдаагүй байх. Миний бодлоор Япон жүжигчид нь их муу тоглосон юм шиг санагдсан, жүжиглэж байгаа байдал нь огт таалагдаагүй л дээ.


"Не презирай слабого детеныша — он может оказаться сыном тигра", — говорит монгольская пословица.
Мальчик Тэмуджин, которому предстоит стать Чингисханом, повелителем половины мира, прошел через голод, унижения, рабство. На него охотились, его пытали и предавали. Он выжил, хотя казалось, что это невозможно. Его сила, ум и воля к жизни были несравнимы с возможностями обычного человека. Его поддерживала любовь Борте, первой и любимой жены, которую у него никто не смог отнять.

Выпущено: Германия, Россия, Казахстан, Монголия
Үргэлжлэх хугацаа: 01:46:18

Формат: XviD
Качество: CAMRip
Видео: 786 kb/s, 608x256
Звук: AC3, 128 kb/s, 2ch
Размер: 698 Мб

Үнэгүй татаж аваарай ингэнэ ээ эндээс:
http://letitbit.net/download/8273fb874831/...CAMRip.avi.html

Monday, September 10, 2007

Success daily motivation

"Human beings, who are almost unique in having the ability to learn from the experience of others, are also remarkable for their apparent disinclination to do so.'' Said: Douglas Adams (March 11, 1952 - May 11, 2001) was a British author, comic radio dramatist, and amateur musician. He is best known as the author of the Hitchhiker's Guide to the Galaxy series, which remains widely revered by science fiction fans today.

Шаргуу хүн л баялагт хүрдэг

Таны нууц ноёнтон
Шаргуу бай, ялангуяа эхний үед. Шаргуу байвал та амжилтанд заавал хүрнэ. Оюуны төвийнхөө хүмүүсийг та сайн сонгож чадсан бол тэдний дунд, шургуу чанараа хөгжүү­лэхэд танд туслах ядахнаа нэг хүн байгаа. Саятан болсон олон хүн үүнийг гарцаагүй шаардлагаас үүдэн хйиж байсан юм. Шаргуу байх нь эвгүй байдлаас гарах хамгийн сайн арга. Олон удаа бүтэлгүйтэж байсан ч гэсэн та оргилд хүрэхдээ л хүрнэ.
Шийдвэрлэхэд хэцүү саад бэрхшээл гаргаж ирээд таны тэсвэр хатуужлыг шалгадаг нууц ноёнтон байгаа юм биш байгаа гэсэн сэтгэгдэл танд төрж мэднэ. Ийм мэдрэмж ялангуяа, анхны уналтаас шантралгүй, үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүст тохиолддог. “Чамайг ингэж чадна гэж бид мэдэж байсан юм! Бид чамд итгэж байсан юм!” гэж зарим хүмүүст бид хэлдэг. Гэхдээ нууц ноёнтон хэнийг ч гэсэн шаргууг нь шалгахгүйгээр амжилтанд хүргэж байгаагүй юм.

Ялагдал - энэ удахгүй
Шаргуу байх явдал хамгаалалт гэдгийг өөрийнхөө туршлагаас мэддэг хүмүүс бий. Үүгээрээ ялагдлаас хамгаалан тэмцсээр эрт орой хэзээ ч ялалтад хүрнэ.
Бид амьдралыг хөндлөнгөөс харахад маш олон хүн унаж байгаа, зарим хүн бүр өн­дийх­гүй болж байгааг ажигладаг. Эндээс цөөн хэд нь ялагдлыг шинэ ялалтанд хүрэх хүч болгон хүлээж авдаг. Ийм хүмүүс аз болоход байдаг юм. Ер нь шаргуу чанарыг эзэм­шээ­гүй хүн амжилтын тухай бодоод ч яахав.
Энэ мөрүүдийг бичээд эргэн тойрноо ажиглатал, Бродвейд “Бүтээгүй найд­ва­рыг оршуулах газар”, ба “Ялалт, амжилтын хаалга” хоёрыг нэгэн зэрэг харав. Мөнгө, баялаг, алдар хүнд буюу амжилт гэдгийг хайсан хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Бродвей рүү цувж байх юм. Эдний дундаас хэн нэг нь урагшаа цойлон гарахад Бродвейг бас нэг хүн байлдан дагуулав гэдгийг дэлхий мэднэ. Үүнийг хэн ч хурдан хийж чадахгүй. Бэрхшээлд бууж өгөө­гүй хүний авъяас чадварыг Бродвей хүлээн зөвшөөрч, нэр алдар олгодог юм.
Бродвейг байлдан дагуулах нууцад бид дөхөж ирлээ. Энэ нууцыг шаргуу байдлаас салгах аргагүй! Үүнийг Фенни Херстийн тухай түүх нээсэн юм. Тэр уран зохиолын хөдөлмөрөөр баяжих найдвар өвөрлөн Нью- Йоркт иржээ. Амжилт түүнд амархан ирээгүй, Херстийг Бродвей эхний дөрвөн жил туршжээ. Өдөр нь ажлаа хийж, шөнө нь найдвар тавин өнгөрүүлж байв. Найдвар өглөөний манан шиг алга болоход тэр: “За яахав, Бродвей чи яллаа” гэж хэлсэнгүй. Үгүй! Харин: “за яахав, Бродвей чи хэнийг ч хашрааж болно, гэхдээ намайг хашрааж чадахгүй, харин ч би чамайг буулгаж авна” гэсэн юм.
Түүнийг зорьсондоо хүрэх хүртэл нь нь нэгэн хэвлэлийн эзэн /”Сатэдэй ивнинг” Пост” сонин/ гучин зургаан удаа татгалзсан захидал явуулсан байлаа. Ердийн хүн байсан бол анхны татгалзлаар сэдсэнээ орхих байлаа. Харин Фенни ялалтанд итгэлтэй байсан учраас дөрвөн жилийн турш замаа тавьсан юм.
Дараа нь мөс хайлав. Үл үзэгдэгч шалгагч “онцсайн” дүн тавилаа Херст бүх туршилтыг давав.
Энэ үеэс эхлэн хэвлэлийнхэн түүнээс салахаа больж, тоолж амжимгүй хурдаар зоос урсаж эхэлжээ. Дараа нь “киночид” түүнийг барьж авав, мөнгө бас л гол мөрөн адил урсав.
Шаргуу байхын боломжийг харуулсан түүх би танд ярилаа. Үүний нэг нь Фенни Херст. Өөдрөг байхын тулд юуны өмнө шаргуу болох хэрэгтэй. Бродвейд очсон хүн аяга кофе, сэндвич хялбархан олж болно, харин томоохон үйлс рүү зорьсон хүнээс Бродвей шаргуу байхыг заавал шаардана.
Хэн ч шаргуу болж чадна. Угаасаа чаддаг гэдгийг хүн төрөлхтөн аль хэдэн зууны өмнө баталсан шүү дээ.
Шаргуу байдлаас нөгөө сэдэвт шилжихийн өмнө, та бусад хүмүүсээс юугаар ялгаатай болох үүнд юу дутагдаж байгааг тодорхойл. Өөрийнхөө үйл явдлыг зүйл зүйлээр нь бод, алган дээр байгаа юм шиг л харагдана.

Таныг амжилтад хүрэхэд саад болдог дайснуудыг дор тоочив. Энэ жагсаалтанд шаргуу бишийн шинж тэмдгээс гадна, амьдралд өөдрөг явахыг хүсэгчид даван туулах ёстой муу шинжүүд дурдагдсан болно.
1. Өөрийнхөө хүсэл зорилгыг мэдэхгүй, тодруулж чадахгүй байх.
2. Удах. Үдааширсны шалтгаан хэдэн мянгыг ч олж хэлж болно
3. Юм мэдэхийг хүсдэггүй.
4. Ямар ч асуудалд шийдвэртэй ханддаггүй, хүнд байдлаас өөрөө гарахын оронд бусдад хариуцлага тохоодог явдал.
5. Асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө зохиохын оронд шалтаг тоочдог явдал.
6. Биеэ тоох. Үүгээр өвчилсөн хүнд бараг эмчилгээ байхгүй.
7. Хайхрамжгүй. Энэ нь ямар ч эсэргүүцэл тэмцэлгүйгээр дурын асуудлаар тохиролцоход бэлэн байдгаар илэрнэ.
8. Өөрийнхөө алдаанд бусдыг буруутгах эсвэл тааламжгүй нөхцөл байдлыг гарцаагүй юм шиг хүлээн авах.
9. Бүх юмыг үйл хөдөлгөөнд оруулах шохоорхол, тэмүүлэл байхгүй.
10. Бүтэлгүйтэх анхны шинж илэрмэгц бууж өгдөг явдал.
11. Цаасан дээр буусан тодорхой төлөвлөгөө байхгүй.
12. Өөрийнхөө санааг зүтгүүлэх чадваргүй.
13. Хийхийн оронд мөрөөддөг.
14. Баялагт тэмүүлэхийн оронд ядуу байдалдаа дасах
15. Маш хурдан баяжих арга замыг хайдаг. Юу ч хийхгүйгээр хурдан баяжихыг мөрөөдөж мөрийтэй тоглоом, бүтэлгүй гэрээ хэлэлцээрт дурлах.
16. Шүүмжлэлээс айх. Бусад хүмүүс юу гэж бодож, юу гэж хэлэх бол гэдгээс айгаад төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх чадваргүй болох.

Friday, September 7, 2007

Ёстой үнэн хэлжээ


"Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье." Б.Баабар 2006.09.9


Хошуучлах зарим зарчимаас


1. Хүмүүст нөлөөлөх гэж хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө "Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?" гэж асуу.
2. Бусадтай харьцахдаа "хүн байх" гэсэн зарчмыг хэрэгжүүл. "Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?" гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.
3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: "Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ."

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн туллд ганцаар өннгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, өөртэйгээ зөвлө.

Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ СЭТГЭ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараа гурван зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.
1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.
2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.
3. Тан руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!
4. "Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй" гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур:
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.
2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.
3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шү дээ. Яагаад та тэднээс айх ёстой м бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.