Sunday, August 5, 2007

Гоё сонжоо....

1. Уул
2. Монгол гэр
3. Авдар
4. Гол
5. Зам
6. Нар
7. Машин
8. Хонь. Эдгээрийг цагаан цаасан дээр зур

Одоо зурсан зургаа сайн аж. Ингээд дүрслэл бүрийг хэрхэн зурсан байдлаар нь чиний занг тодорхойлно.

1. Уул чинь шовх оройтой байвал чи маш зоригтой юм. Хэрэв мохой оройтой байх юм бол хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна.

2. Зурсан гэрийн чинь хаалга дэлгээстэй, яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангүй юм байна. Хэрэв энэ бүгдийг чи зураагүй бол ганцаардмал зожиг зантай байж таарах нь.

3. Авдараа цоожтой зурсан бол чи их харамч ааштай. Харин авдарны чинь хаалга нь дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна.

4. Гол нь гэрээсээ хол байх юм бол чи ажилсаг, ойр байх юм бол их залхуу.

5. Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээлллээс их хоцордог болхи юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ажээ.

6. Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг , бүтэн байвал эсэргээрээ. Таваас доош цацрагтай бол маш их ганцаардмал байдаг. Цацраг нь 5-9 ын хооронд байвал нэг их найз нөхөдгүй. Харин 9-өөс дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ.

7. Ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин олон хонь зурсан бол, хот дүүрэн хонь зурсан бол маш ажилсаг.

8. Мөн машин нь зам дээрээ явж байвал Тэр хүн маш их эмх цэгцтэй хүн ажээ.

3 comments:

Anonymous said...

Eniig chini neg zavtai uedee turshij uzmeer yum baina shuu. Uneheer unen bolov uu ? Sonirholtoi l yum.

Anonymous said...

Unshij uzcheed daraa ni turshij uzne gej yu baisiin teheer chin chi horvood hosgui lag hun bolj taarana bizde,sojichood daraa ni unshij uzdeg baihgui y sonjoog gagaga

Anonymous said...

haha bi orchintoigoo zohitsdog, zojig, yahir bish gehdee hyamgatai (uchir ni avdar taglaatai ch tsoojgui), ajilsag, medeelliig tsag tuhaid ni avdag, naiz nuhud olontoi dahiad l ajilsag (uchir ni umnu ajilsag baih tal deer hariult garsan), harin mashin maani geriinhee zogsool deer zogsson baisan uchraas emh tsegtstei hun bolj taarlaa daa. surug talaa anhaaraldaa avlaa jojigduu neelttei bus...:)