Thursday, August 23, 2007

Дэлхийн тэргүүн баян хэн бэ?


Эртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгодог Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Карлос Слим Хел нь 1940.1.28 нд Мексикийн нийслэл Леваны цагаачийн гэрт төржээ. Тэрээр 2007 оны 7-р сараас дэлхийн хамгийн баян хүнд тооцогдох болсон байна.Түүний бизнессийн гол чиглэл нь харилцаа холбоо бөгөөд Мексик, Латин Америкийн харилцаа, холбооны зах зээлд тэргүүлэгч Telefones de Mexico/telmex/, Telcel, and America Mоvil зэрэг 30 гаруй компаниудыг эзэмшдэг байна. Үүгээр ч зогсохгүй худалдаа, банк санхүү, автомашин, компьютер гээд маш олон бизнесийн хувьцаа эзэмшигч юм. Түүний хөрөнгө 2005 оноос 2007 оны хооронд 18 тэрбумаар өсөж 67,9 тэрбум долларт хүрсэнээр 15 жилийн турш дэлхйин хамгийн баян хүн байсан Microsoft компанийн үүсгэн байгуулагч Bill Gates-ийг гүйцэжээ. Мексик орон нь дэлхийн 12 дахь том орноор тооцогддог
боловч ядуурлын түвшин өндөр/нийт хүн амын 27,9 хувь/, баян хоосоны ялгаа их байдаг байна. Тус орны ҮНБ-н 840 тэрбум ам.д байдаг бөгөөд Carlos Slim энэ орны ҮНБ-ний 8 хувтай тэнцэхүйц хөрөнгөтэй.Түүний жилийн орлого нь Мексикийн улсын төсвийн 25 хувьтай тэнцэх ба үнэт цаасны зах зээлийн 40 хувийг Carlos Slim эзэмшдэг байна. Түүний Тelmex компани нь Мексикийн харилцаа холбооны салбарын 90 хувийг өөрийн хяналтад байлгадаг бөгөөд тус улс нь харилцаа холбооны тал дээр хамгийн өндөр өртөгтөй 30 орны нэгд тооцогддог. Үүний гол шалтгаан нь Мексикчүүд Тelmex-ээс өөр сонголтгүй байгаад юм.
Бусад баякагаар хэн шалгарваа ингэвэл:

2. Bill Gates $59.2 billion
3. Lawrence Ellison $21.5 billion
Company: Oracle
4. Paul Allen $18.0 billion
Company: Microsoft
5,6. Sergey Brin & Larry Page $16.6 billion (each)
Company: Google
7. Michael Dell $15.8 billion
Company: Dell
8. Steven Ballmer $15.0 billion
Company: Microsoft
9. Naguib Sawiris $10.0 billion
Company: Orascom Telecom Holding
10. Sunil Mittal $9.5 billion
Company: Bharti Telecom

1 comment:

Anonymous said...

Carlos niigmiin sain saihnii tolooh ajild mash hoirgo handdag gesen shuumjleld dandaa ortdog, harin ter ooroo: Bid Santa Claus shig zugeer yum taraahaas iluu zuild anhaarlaa handuulah heregtei gedeg gsen shuu