Monday, October 31, 2011

Та бол цор ганц, дахин давтагдашгүй

1. Та дэлхий ертөнцийн хувьд нэг л хүн. Гэхдээ нэг хүний хувьд та дэлхий ертөнц нь ч байж магадгүй.
2. Та бол цор ганц, дахин давтагдашгүй.
3. Юугаар дутуу биш, юугаар илүү гэдгээ тоол.
4. Таны өмнө тулгарсан бүхнийг та даваад л гарах нь үнэн.
5. Санаа зовохоос илүү хүнийг сульдаадаг юм гэж үгүй.
6. Та энэ хорвоод бэлэг болж ирсэн.
7. Асуудлыг удаан авч явах тусам, улам хүндэрдэг.
8. Юуг ч ноцтойгоор хүлээж авах шаардлага байдаггүй.
9. Нөхөрлөл бол таны амьдралдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт.
10. Оройтно гэж хэзээ ч байдаггүй.
11. Жирийн бүхнийг жирийн бус аргаар хий.
12. Амьдралын 10 хувийг үйл явдал, 90 хувийг түүнд үзүүлж буй таны хариу үйлдэл шийддэг.
13. Сурахаас бүү ай. Мэдлэг бол авч явахад хамгийн жин багатай эрдэнэ.
14. Од харвахыг харвал, эсвэл сормуус чинь унавал хичнээн завгүй байсан ч хүслээ шивнэх цаг гарга. Учир нь бид тийм онцгой мөчүүдээс бусад жирийн үед тэгж чин сэтгэлээсээ хүсч чаддаггүй.
15. Та өмнө нь илүү инээж, илүү өгч, илүү уучилж чадсан бол өнөөдөр илүү баян байх байсан.
16. Таныг уруу татсан, урьсан бүх маргаанд оролцох шаардлагагүй. Маргалдах сонголтыг та өөрөө л хийдэг.
17. Бусдын алдаан дээрээс суралц. Бүх алдааг өөрөө үзэж байж суралцана гэвэл таны нас хүрэхгүй.
18. Бидний өмнө байгаа үүрэг даалгавар, бидний дотор байгаа хүч чадлын хажууд юу ч биш.
19. Нэг ч үг солилцолгүй, зүгээр л дэргэд нь суухад хамгийн сайхан яриаг өрнүүлсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг хүнийг ол.
20. Үргэлж бусдын оронд өөрийгөө тавиад үз. Та өөрийн мэдэлгүй тэднийг өвтгөөд байж магадгүй.
21. Уурласан үед хүний хэл, тархинаас хурдан ажилладаг.
22. Энэ дэлхийн бүх хүн нэг л хэлээр инээмсэглэдэг.
23. Хайрын төлөө хир их хөрөнгө оруулалт оруулснаар нь л тэр хүний чинээлэг эсэхийг хэмжиж болно.
24. Эцэг эхчүүд хүүхдээ ирээдүйд ямар хүн болгохыг хүсч байна, өөрсдөө яг тийм хүн байх нь чухал юм.
25. Үүнээс гадна эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн том зүйл бол бие биенээ хайрлах юм.
26. Аз жаргалтай дурсамжууд хэзээ ч алга болдоггүй учраас тэднийг байн байн санаж байгаарай.
27. Том голыг тойрч биш, хурдхан шиг туулж гарвал дээрсэн.
28. Бид эхлээд ховор олддог зүйлст биш, харин үргэлж дэргэдээ байдаг зүйлст талархах ёстой.
29. Та хэн нэгэнд нэг минут уурлавал, дахиж олдохгүй аз жаргалтай байх хоромоосоо 60 секундыг хороож байна гэсэн үг.

No comments: