Хэт итгэл
Хичнээн авъяастай мундаг хvн байсан ч хичээл зvтгэл гаргахгvй бол ахиж дэвшихгvй тэр єндєр тєвшингєє удаан хадгалж чадахгvй.
Нэгэн алдартай тамирчин: “Нэг єдєр бэлтгэл хийхгvй бол єєрєє анзаардаг, гурван єдєр алгасвал багш маань анзаардаг , харин долоо хоног бэлтгэлээ таслахад л vзэгчид анзаардаг” учраас єдєр болгон бэлтгэл хийдгээ дурджээ. Єєрєє єєрийгєє бус хvмvvс чамайг “Тэр ямар мундаг гээч” гэж хэлж байгаа цагт л та хєгжиж байна даа гэж бодоорой.
Хэрэгцээгээ мэдэхгvй байх
Хvмvvс ном уншихаа болих гурван шалтгаан бий гэлцдэг. Эхнийх нь сургуулиа тєгсєхєд, дараах нь гэр бvл зохиоход, эцэст нь дарга болоход. Гэтэл яг эсргээрээ энэ гурван vед та улам их унших ёстой гэнэ.
“Надад асуудал байхгvй…”
Ийм бодол єєрийгєє хєгжvvлэхэд чєдєр болдог. Тиймээс Та єнєєдрийн байгаа байдлаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Амьдрал гэдэг зах хязааргvй ойтой л адил. Би зєв зvг рvv явж байна гэж бодож байтал огт єєр зvг рvv явчихсан байх нь ердийн vзэгдэл. Vvнтэй нэгэн адил… Би эрvvл байна гэж бодоод явж байтал нэг л єдєр євдчихсєн байдаг. Энэ мэтчилэн энгийн зvйлд байнга анхаарч байх хэрэгтэй.
Завгvй
“… Ажил ихтэй, унтахын тулд л харьж байна даа…” Vнэн болов уу? Байдал яг эсргээр байдаг аж. Завгvй байх тусмаа хvн их ажил амжуулдаг гэлцдэг шvv дээ. Хэрэв дарга чинь нэг ажил хий гэж тушаавал єєдєєс нь “Би завгvй ээ” гээд зогсч байвал “Чи амралтын єдєр ч гэсэн ажиллаж байгаа юу?, унтах ч завгvй байгаа юу?” хэмээн уурлах биз. Гэтэл єєрийнхєє тєлєє хичээллэж, ном уншихад цаг гаргахгvй байна гэдэг чинь юу гэсэн vг вэ? Ажил, ажил гэж гvйсээр байтал амьдралдаа амжилт гаргахгvй. “Ажил, хичээл, єєрийгєє хєгжvvлэх, эрvvл мэнд, гэр орон” гэсэн зvйлийн харьцааг тун сайн зохицуулах хэрэгтэй.
Tuesday, June 12, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
estoi heregtei medeelel baina.thanks
Post a Comment