Monday, December 24, 2007


“Хүмүүс дөрвөн янз байх аж. Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн.Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй. Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй. Гуравт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй. Дөрөвт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино.

-oOo-

Эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 4 амьтан хэрэгтэй байдаг. Нэгд: мөрөн дээр нэг булга, хоёрт: гарааш дотор нэг ягуар, гуравт: орон дотор нэг бар, дөрөвт: энэ бүхний үнийг төлөх нэг илжиг.
-oOo-

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайнтай учирч Зүрх сэтгэлд чинь баяр гийж Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж Зөрж өнгөрөх хоёр оны заагаар Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй Алсаас хундага тулгалаа шүү Хундагаа бариад тосоорой Ажлын амжилт шидлээ шүү Алтаар өлгийдөөд аваарай Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ Ариухан уруулаа дэвсээд аваарай Happy new year. Сайхан баярлаарай

2 comments:

3apaa said...

Happy New Year! I wish you all the best coming 2008!

Anonymous said...

4 amitan gedgiig messengereeree taraasan chin emegteichuud 100 huvi unen getsgeev