Monday, January 7, 2008

Only for girls

Сарын тэмдэг хэзээ ирснээр шинжих

Сарын эхний арав хоногт:
Сарын эхний эдгээр хоногуудад бvсгvй таны сарны тэмдэг vргэлжилдэг бол тухайн сард таныг маш их vйл явдлууд хvлээж байгаа ажээ. Таны хувь хvний чинь хувьд дvгнэд vзвэл та хэтэрхий мөрөөдөмтгий бөгөөд хэзээ нэгэн цагт хамгийн сайхан залуутай учирна гэдэгтээ итгэж явдаг ажээ. Энэ бол таны цэвэр мөрөөдөмтгий зантай чинь холбоотой бөгөөд зам зуур тааралдсан залуучуудад муухай хандаж чаддагvй ч сэтгэлд чинь хvрэхгvй байгаатай эвлэрдэг. Та тухайн сард өөрөөс болоод өөрт хамаагvй маш олон уулзалттай байх бөгөөд, хамгийн гол өөрийнхөө хайж яваа ханхvvгээ олохгvй нь харамсалтай. Таныг гэсэн олон залуус байх бөгөөд тэд таны сайхан харьцаа, энгийн байдалд татагддаг ажээ. Та өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдэрдэг. Өөрөөр хэлбэл та бусадтай ижил харагдахыг огтхон ч хvсдэггvй. Таны байгаа байдал харьцаа бvр чинь өвөрмөц бөгөөд энэ байдал чинь залуустай хэл амаа авалцахад ихээхэн нөлөө vзvvлдэг ажээ. Ажил хэргийн хувьд та амжилтанд хvрэх гэж ажилладаггvй бөгөөд зvгээр сууснаас хийж байсан нь дээр, ядаж л ганцаардахгvй гэж боддог ажээ. Ажил танд нэг их чухал биш учраас энэ өдөр намайг ямар шинэ зvйл хvлээж байгаа бол гэж vргэлж боддог. Та хэтэрхий романтик хvн тул бодит байдлыг өөрийхөөрөө хvлээж авахад жаахан хvндрэлтэй. Та амьдрал дээр хэн нэгэнд муу зvйл хийхийг боддоггvй, зөвхөн өөрийнхөөрөө бvгдийг зохицуулж өөрийн гэсэн местээ магт vнэ цэнэтэй байлгадаг. Тухайн сард таны ажил хэрэг хэвийн бөгөөд гагцхvv vргэлж олны хараанд, хvмvvсийн найрсаг харьцаанд байна. Энэ утгаараа эрчvvд таныг сонирхсон хэвээр байгаа шvv.

Сарын дунд 10 хоногт:
Ихэвчлэн энэ хугацаанд сарын тэмдэг нь ирдэг эмэгтэйчvvдийг эрч хvчтэй дайчин гэж онцолдог ажээ. Тэд хэзээ ч өөрсдийгөө голдоггvй бөгөөд өмнөө тулгарсан асуудлаа байнга дарж байж санаа нь амардаг. Тvvнийхээ төлөө нэг ёсондоо юу ч хийхээс буцдаггvй ажээ. Тухайн сард таны ажил хэрэг хамелеон шиг л байна. Өөрөөр хэлбэл нэг их мөнгө ашиг орлого орж ирдэг мөртлөө яг орж ирсэн шигээ гараад явчихдаг. Энэ байдал таныг байнга зовоож мэдрэлийн ядаргаанд оруулахад ч хvргэдэг. Та нарыг ихэвчлэн тачаангуй эмэгтэйчvvд гэдэг бөгөөд эрчvvдийг сексийн туршилтаараа байлдан дагуулдаг болохыг онцлон дурдмаар. Эрчvvд та нараас хэзээ ч уйддагvй бөгөөд, vргэлж шинэлэг байдлаараа гайхал төрvvлдэг. Yvний зэрэгцээ тухайн сард залуус танд олон санал тавих боловч цаг бvр та хэн нэгэнд юм уу өөр нэг зvйлд баригдаж байгаагаа мэдэрч уулзах учрах ямар ч боломжгvй байгаад шанална. Та хайртай залуугаа хуурахаас огтон ч эмээдэггvй бөгөөд мэдэгдэхгvй л бол хамаагvй гэж vздэг ажээ. Тэгээд ч таны хайрт чинь мэддэггvй болохоор та тун жавхаатай бvсгvй гэж болох нь ээ. Ажил хэргийн хувьд бvтэмж тун тааруу байгаа бөгөөд санаандаа төлөвлөсөн том ажлууд чинь бvтэх яагаа ч vгvй байна. Тvvнийг хvлээхийн оронд өөрийг барьж авсан дээр болов уу.

Сарын сvvлийн 10 хоногт:
Энэ хугацаанд сарын тэмдэг нь ирдэг бvсгvйчvvдийг хамгийн чанга буюу, эршvvд гэж vздэг ажээ.Өөрөөр хэлбэл сарын сvvл мушгих vед бие организмийн тvлхэлтээр өөрчлөлтөнд оруулж өөрийгөө хэн нэгнээс хамааралгvй байх ёстой гэдгээ мэдрэх цаг ажээ. Та нар эрчvvдийн нvдэнд өртөхгvй мэт байвч хамгийн их өртдөг улс байх нь .Эрчvvд та нарыг хуурч зvрхлэдэггvй бөгөөд, алдахаас айдаг гэж болох юм. та нар жинхэнэ хvний хамгийн сайн хань байдаг бөгөөд ямар ч vед өөрийгөө аваад явчих чадвартай, нэг ёсондоо газардахгvй сvйхээтэй бололтой. Тухайн сард та ажлын маш их дарамттай байх бөгөөд энэ бvхнээс найз нөхдийнхөө дэмжлэгээр гарах аж. Энэ нь танд ичгvvртэй мэт санагдавч бvхнийг өөрөө хийж чадна гэвэл бvтэхгvй байх нь ойгомжтой. Yvнээс болж та хайртай хvнтэйгээ муудалцах вий. Та ямарч vед хатуу vг чулуудахаас сийхгvй бөгөөд энэ vг тань хайртыг чинь шархлуулдаг аж. Та хvнд vнэн сэтгэлээсээ хайртай болдог бөгөөд vvнийгээ мэдрvvлэхийг ч хvсдэггvй, тэгсэн мөртлөө миний хань ганцхан минийх гэж харамладаг. Та энэ утгаараа тун ойлгомжгvй хvн юм.

1 comment:

Anonymous said...

your blog is loading slowly..